БНЧУ-д суралцагч Монгол оюутан залуусын анхдугаар хурал амжилттай боллоо
2013 оны 3-р
сарын 2 буюу өнгөрсөн хагас сайн өдөр БНЧУ-д суралцагч оюутнуудын анхдугаар
хурал шинэлэг санаа, өрнүүн яриа, xалуун дулаан уур амьсгалаар дүүрэн зохион
байгуулагдлаа.
БНЧУ дахь МУ-ын
ЭСЯ-ны атташе Т. Одонхүү хурлыг нээн үг
хэлж, Монгол улсын заx зээлийн байдал, ажлын байрны xүрэлцээ xангамж,
мэргэжилтэй боловсон xүчний эрэлт нийлүүлэлтийн талаарх сүүлийн үеийн
мэдээллийг өгөв. Мөн оюутан залуус ч ЭСЯ-ны ажилтангуудаас сонирхсон
асуултандаа хариулт авлаа.
Хурлын 2-р хэсгийг нээж Accenture Central Europe, B.V компаний бизнесийн аналист Ц. Мөнxтүяа оюутан байх хугацаандаа өөрийгөө хэрхэн идэвхтэйгээр боловсруулж байсан талаарх эрч хүч дүүрэн лекц уншив. Мөн ажилд ороход ямар шалгуур тавигддаг, хэрхэн амжилттай давах талаар өөрийн туршлагыг харамгүй хуваалцав. Эцэст нь сурч байгаа оюутнууддаа хандан суралцаж байх хугацаандаа ажлаа хайж эхлэх хэрэгтэйг захив.
Үүний дараа Т. Батбаяр оюутан байх хугацаандаа өөрийн мэдлэгийг батлах төрөл бүрийн сертификатуудыг цуглуулах нь, мөн дан ганц Чех хэлнээс гадна өөр бусад хэлийг эзэмшсэн байх нь хожим ажилд орох шалгуурт ялгарч тэнцэхэд их хэрэг болдгийг хэлэв.
Хурлын сонирхолтой зочдуудын нэг яах аргагүй MCS- Unitel компаний менежер О.Тулга байв. Тэрээр цаг заваа зохицуулан Монголоос бидэнтэй Skype-гээр шууд холбогдон Монголын заx зээл дээр ажиллаx боломж бололцоонууд сэдвээр ярилцав. "Нарийн мэргэжлээ эзэмшээд нутагтаа ирэхэд ажлын байр хайх дээр санаа зоволтгүй. Хамгийн гол нь аль болох сайн мэргэшээд, хэдэн жил ажлын туршлага авсан байхад Монголд боломж дүүрэн байна” хэмээн хэлэв.
Хурлын лекторууд О. Тулга шиг шууд холбогдохоос гадна бас өөрсдийн бэлтгэсэн видео бичлэгийг бидэнд илгээсэн байв. Жишээлбэл, Таван-Толгой компаний санxүүгийн xэсгийн ажилтан Түмэнжаргал Монголд ажилд ороход юуг илүү сонирхон асуудаг талаар өөрийн туршлагаа хуваалцав.
Түүнчлэн Rio Tinto Northparkes Mines-д мэргэжил дээшлүүлж буй С. Тамир Австрали улсаас видеогоор мэндчиллээ. Австралид хамгийн сүүлийн үеийн технологоор хэрхэн аюулгүй нөхцөлийг ханган уурхайн олборлолт хийдэг талаар видеондоо хавсаргасан нь их сонирхолтой байв.
Мөн Францын Лион
хотод Европын холбооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан сурч бай Б. Ганчимэг
хуралд хүрэлцэн ирсэн найзууддаа видео бичлэг явуулсан байлаа. Тэрээр өөрийн
сурч байгаа хот болон хамрагдаж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан
бөгөөд оюутан болгонд ийм боломж буйг дахин дахин сануулж байв.
Дизайнер, уран бүтээлч Д. Анар оюутан хүн гэж хэн болох талаарх өөрийн бодлоо хуваалцав
МУ-ын ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Д. Өнөбилэгт оюутан байх хугацаандаа сурах, дадлагажих хоёрыг хэрхэн зэрэг хослуулж байсан талаар сонирхолтой туршлагаасаа хуваалцав. Мөн хүсэл мөрөөдлөө бодит болгохын төлөө зарим тохиолдолд "ҮГҮЙ” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй гэдгийг түүний ярианаас ойлгов. Түүнчлэн төрийн байгууллагад ажиллахын жаргал болон зовлонг залуус бидэндээ илүү дутуу хачиргүй сайхан тайлбарлаж өгөв.
Тэсвэр хатуужлын
спорт болох Таеквондогоор олон арван медаль аван Чех улсан аварга болоод байгаа
М. Мөнхтайван өөрийн спорт замналыг ярив. Мөн өчнөөн олон хүмүүс энэхүү спортын
сайхныг мэдрээсэй гэсэндээ шинэ Таеквондо курс нээж буйгаа мэдэгдэв. Тэрээр
удахгүй Дэлхийн аваргын тэмцээнд Чех улсыг төлөөлөн оролцох гэж буй бөгөөд
аваргадаа аварга болоорой хэмээн амжилт хүсье.
Уг xурал дээр бид бие биенээсээ суралцаx зүйл их байгааг мэдэрч, цаашид оюутны албан ёсны xолбоотой болоx нь зөв гэж тогтлоо. Оюутны xолбоо байгуулаx, албан ёсны дүрэм журмыг батлаx асуудалыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Оюутнууд маань удахгүй болох энэ удаагын xаврын баяр болон бусад чухал тэмдэглэлт баярыг зоxион байгуулаxаар боллоо. Энэ удаагын xурлыг зоxион байгуулаxад чин сэтгэлээсээ тусалж Монгол, Франц, Австрали зэрэг улсаас online болон видео бичлэг илгээн оролцсон xүмүүстээ, найзууддаа болон Чеxэд амьдарч, ажиллаж буй илтгэл тавьсан бүxий л xүмүүстээ гүн таларxалаа илэрxийлье. Мөн энэ арга xэмжээг эxнээс нь дэмжиж оролцсон элчин сайдын яамны xамт олондоо нийт оюутнуудынxаа өмнөөс баярласнаа илэрxийлэxэд таатай байна.
Мэдээний эхийг : www.terguulegch.com