Даваа, 2025-02-03, 3:55 PM
MGL Praha
Main | | Sign Up | Login
Site menu
Та бүхэнд
Мэдээ [7]
Уран сайхны кино [33]
Кино Чех хэлээр [4]
Баримтат кино [0]
Хүүхэлдэйн кино [2]
Хошин шог [4]
Үзсэндээ харамсахгүй [10]
Чех орноор сонин хачин юу байна ? [8]
Шоу нэвтрүүлэг [8]
Дуу хөгжим [2]
Сонирхолтой нэвтрүүлэг [9]
Мэдхэд илүүдэхгүй [5]
Монгол улсын ЭСЯ

Чех улсын ЭСЯ

Нийтийн тээвэр

Үнэгүй SMS
ODESLAT SMS ZDARMA
Валютын ханш Kč
Шатахууны үнэ Kč
Санал асуулга
Та Чех оронд ирсэн зорилгодоо хүрсэн үү?
Total of answers: 27
Statistics
3D Live Statistics
Манайхаар
Main » 2013 » March » 7 » Гадаадад суугаа бяцхан үрсэд эх хэлийг нь зааж байна
5:11 PM
Гадаадад суугаа бяцхан үрсэд эх хэлийг нь зааж байна
Гадаадад суугаа бяцхан үрсэд эх хэлийг нь зааж байна

Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг 300 гаруй монгол иргэний 80 гаруй хүүхдэд эх хэл, соёлыг нь зааж сургах монгол хэлний таван сарын дамжаа нээгдлээ.

Бяцхан үрс суугаа орныхоо сургууль, цэцэрлэгээр хүмүүжин эх хэл, соёлоосоо хөндийрдөг талтай учир Прага дахь Монголын  ЭСЯ эцэг эхчүүдтэй нь ярьж зөвлөлдөн  уг дамжааг нээхэд нь дэмжлэг үзүүлж, цагаан толгой, сурах бичиг нийүүлж, байрны түрээс, багшийн цалин хөлсийг нь даахаар шийдвэрлэжээ.

Дамжаанд одоогоор 1-3 дугаар ангийн насны 20 орчим хүүхэд хамрагдаж, эх хэлээ шимтэн үзэн идэвх чармайлт гарган суралцаж байна. Дамжааны багшаар Ческа Липа хотын "Jonsoncotrols” үйлдвэрийн ажилчин  Ш.Мөнхцэцэг ажиллаж байна. Тэрбээр урьд нь Увс аймагт бага ангийн багшаар олон жил ажиллаж байсан дадлага туршлага, идэвх санаачлагатай  хүн бөгөөд багачуудын эцэг эх түүнд ам сайтай байгаа аж.

Уг хотоос холгүй орших Литомержице хотод 500 гаруй монгол иргэн ажилладаг бөгөөд тэдний дотор гэр бүл үр хүүхэдтэй улс дийлэнх нь ажээ. Тэд мөн удахгүй монгол хэл, соёлын дамжаанд хүүхдүүдээ сургахаар ЭСЯ-ныхантай тохиролцоод байна. Үр хойчдоо хэл соёлоо залгамжуулан сургах гэсэн энэ хөдөлгөөн Чехийн бусад хотуудад суугаа монголчуудын дунд өрнөх төлөвтэй байгаа бөгөөд ЭСЯ-наас энэхүү зүтгэл санаачлагыг урамшуулан дэмжиж, зохих дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа юм. 

БНЧУ-д 5000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаагийн 1000 гаруй нь 0-16 насны хүүхдүүд  бөгөөд жилд шинээр төрж буй хүүхдүүдийн тоо 100 давах болжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Мэдээний эхийг     www.news.mn
Category: Чех орноор сонин хачин юу байна ? | Views: 305 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр *:
Email:
Код дууриалгаж бичнүү *:
Login form
Počasí

Цаг агаар
Calendar
«  March 2013  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Валютын ханш MNG ₮

Үнэгүй тусламж

Үнэгүй сургалт

  Чех, Англи хэл үнэгүй

             сурцгаая

Муушиг тоглъё